Тунисийн үндэсний ассамблей буюу парламентын гишүүд шинэ үндсэн хуулийн төслөө баталлаа. Энэхүү үндсэн хуулийг парламентын 217 гишүүний 200 нь дэмжиж, 12 нь эсэргүүцэж, дөрөв нь түтгэлзсэн байна. Тус улсын үндсэн хуульд орсон гол өөрчлөлт нь эмэгтэйчүүд болон эрчүүдийн тэгш эрхийн тухай заалт юм. Тодруулбал иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэйг үндсэн хуулийн 20-р зүйл дээрээ зааж өгсөн байна. Энэ дагуу Тунисийн үндсэн хууль Арабын бусад орнуудтай харьцуулахад хүйсээр ялгаварлаагүй, тэгш эрхийг хангасанд тооцогдож байна.
| Тунис үндсэн хуулиндаа өөрчлөлт орууллаа | ||
| Үзсэн: 625 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.