Шууд Chart

Найрал хөгжимчид П.И.Чайковскийн “аварга” бүтээлүүдийн хоёрыг тоглох нь ээ

2019-01-14 11:57:15

Улсын филармонийн симфони найрал хөгжимчид шинэ оны анхны уран бүтээл П.И.Чайковскийн зургадугаар симфони болон “Ромео, Жульетта” уран зөгнөлт удиртгалыг тоглоход бэлэн болжээ. Тоглолт цаг хагас үргэлжлэх бөгөөд төгөлдөр хуурч, “Virtuoso academy”-ийн тэргүүн М.Цогбадрах тайлбарлаж хөтөлнө. 

Найрал хөгжимчид суут хөгжмийн зохиолчийн “Оргилуун” хэмээн тодотгосон зургадугаар симфонийг олон жилийн өмнө маэстро, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаярын удирдлагаар сонсогчдодоо хүргэсэн байна. 

Хөгжмийн зохиолч уг бүтээлээ 1893 оны хоёрдугаар сард туурвиж эхлээд, наймдугаар сард дуусгасан бөгөөд хоёр сарын дараа Петербургт өөрөө удирдан тоглуулжээ. Суут хөгжмийн зохиолч амьдралын баяр баясгалан хийгээд зовлон гуниг, улмаар үхлийн ч тухай өгүүлэх мэт яруу симфонийнхоо нээлтийн тоглолтыг сонсогч түмэндээ хүргэснээс ес хоногийн дараа энэ хорвоог орхижээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Найрал хөгжимчид П.И.Чайковскийн “аварга” бүтээлүүдийн хоёрыг тоглох нь ээ  
Үзсэн: 646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй