Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-01-28 10:18:16

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 28-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас Буянт ухаа I хороололд ирэх сараас байр авах боломжтой, Утаанд зарласан дайны урвагчдад уучлал бүү үзүүл, Эрчүүдээс дутахгүй энхийг сахиулагч эмэгтэйчүүд зэрэг нийтлэл мэдээнүүдийг онцолж байна.
 
“Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаарт “Монголчууд сар шинэдээ бэлтгээд хонхортоо багтахгүй бужигнаж байна”, “Төрийн албан хаагчдын орон тоо” зэрэг нийтлэлүүд болон УИХ-ын гишүүн Д.Арвины “МАН ард түмэндээ хайртай юм шиг санагдаж байгаа нь инээдэмтэй санагдаж байна”, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Л.Моломжамцын “Нүүдэлчдийн гайхам ахуйгаас үлдэж буй үнэ цэнэ миний дотор нуугдаж байдаг” зэрэг  ярилцлагууд оржээ.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ард түмний татвар 10 хувь, алтных 2.5 хувь”, “Малчин өрхийн орлого жилийн долоон сая хүрнэ” зэрэг нийтлэл мэдээ болон С.Бямбацогтийн МАН-ынхан засгийн газарт орж ажиллахгүй нэртэй ярилцлага мөн Нийслэлийн нийтийн тээврийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан М.Даваасүрэнтэй хийсэн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ хэрхэн үзүүлэх талаарх ярилцлагыг онцолж байна.
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Дэнзэн овог”-т Н.Алтанхуягийн ах дүүсийн идэж уусан маршрут, “Чингис” бондын үлдэгдэл дэр “Самурай”-г нэмж импортыг орлуулна, “Вива”-гийнхны усны төлөөх дажин, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн Барилгын салбарын бодлого төлөвлөлтөд ухаалаг шинэчлэл үгүйлэгдсээр зэрэг сурвалжлага болон мэдээллүүдийг онцлов.
 
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас  Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Одтой хийсэн “Шүүн таслах ажиллагаа хэвийн явагдаж байна”, Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын ерөнхийлөгч Т.Лхагватай хийсэн “Уул уурхайн салбарт 30-50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах боломж байна” нэртэй ярилцлагууд болон “Цагдаагийнхан найман эмэгтэйг Сайпан аралд худалдагдахаас аварлаа”, “МАХН даргыгаа иртэл бужигнах бололтой” зэрэг сурвалжлага мэдээг уншиж болно.
 
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас “Дарга нараа үнэ тогтворжоогүй байна”, “Залуус хэврэг амьдралыг сонгох болжээ”, “Ц.Мөнхбаяр нарт хатуурхсан шигээ, Ц.Чимэдцэрэн, Ш.Батхүү, Д.Батхуяг нарыг бүү өршөө” зэрэг нийтлэлүүд болон УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн “Эдийн засаг, нийгминй бодлогод наймаалцал байж хэрхэвч болохгүй”, нэртэй ярилцлагыг онцолж байна.
 
“Өглөөний сонин”-оос “Хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд ялтан болсоор байна”, “Орлого нь 50 сая хүрэхгүй бизнесийнхэн төрөөс том бэлэг хүртэнэ”, “Давхар дээлнээсээ салвал гишүүд даарна” зэрэг нийтлэл мэдээг уншиж болно
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй