![](/uploads/201401/news/thumb/b4c909eabc2fe2179f7f1760ab3e50c2_x3.jpg)
Өчигдөр “Цахилгаан тээвэр”компанийн ТУЗ, Нийтийн тээврийн газартай хамтарсан хурал хийж троллейбусны тасалбарын үнийн асуудал дээр нэгдсэн байр суурьт хүрчээ. Учир нь тус компани өнгөрсөн Бямба гарагаас эхлэн тасалбарынхаа үнийг 200 төгрөгөөр нэмж 400 төгрөг болгоод байсан билээ. Харин өчигдрийн хурлаар тасалбарынхаа үнийг 400 биш 300 төгрөг байхаар тогтсон байна. Тиймээс троллейбус 300 төгрөгөөр иргэдэд үйлчилж байхаар боллоо.
Троллейбусны тасалбарын үнэ 300 төгрөг боллоо | ||
Үзсэн: 1937 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.