Шууд Chart

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Лхагвааг дасгалжуулж байсан Жое Гуссен Н.Төгсцогтыг сойж байна

2019-01-15 10:47:35

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд арван тулаан хийж 10 давсан “босоо аварга” "King Tug" Н.Төгсцогт энэ сарын 27-нд ээлжит тулаанаа хийх гэж байгаа билээ.

Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Доминиканы боксчин Клаудио Марреро юм. Харин  Н.Төгсцогтын дасгалжуулагчаар ажиллаж буй Жое Гуссен нь мэргэжлийн бокст өндөр нэр хүндтэй дасгалжуулагчдын нэг юм.

Хэдийгээр тэр өөрөө мэргэжлийн боксчин байгаагүй ч тамирчдын бэлтгэл хангах талд мэргэшсэн нэгэн аж.

Жое Гуссен манай Н.Төгсцогтын тулааныг үзээд домогт Мэнни Пакьяотой зүйрлэж сайн дасгалжуулж бэлдвэл тэр хэмжээний тамирчин болох магадлалтай гэж үзэж буйгаа илэрхийлсэн байдаг.

Мөн тэрбээр 1990-ээд оны сүүл 2000-аад оны эхэн үед Монгол Улсаас мэргэжлийн бокст хүч үзэж дэлхийн аварга хэмээх цолыг хоёр ч удаа хүртэж байсан Монгол Улсын гавьяат тамирчин Д.Лхагвааг дасгалжуулж байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Лхагвааг дасгалжуулж байсан Жое Гуссен Н.Төгсцогтыг сойж байна   
Үзсэн: 1975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-15 12:43
АМЖИЛТ ХҮСЬЕ
у [127.0.0.xxx] 2019-01-15 11:36
Мэргэжилийн тулаанд Шарын шашны сэтгэл зүйгээр орж болохгүй дээ.Америкийн гудамнжы зодноос тодорсон хүмүүсийг техник заагаад том бооцоогоор тулаан хийдэг Их энгийн

Бидэнтэй нэгдээрэй