Шууд Chart

Баян-өлгий аймагт H1N1 вирус илэрлээ

2014-01-28 10:51:42

Энэ сарын 27-ны 20:00 цагт  Баян-өлгий аймгийн Өлгий суманд гахай, шувууны томуугийн H1N1 вирус  илэрсэн тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал тус сумын 34, 31 настай том хүн 5 сар, 4 сартай хүүхдэд томуугийн шинж тэмдэг илэрснийг лабораторийн шинжилгээгээр шинжлэн үзэхэд томуугийн А хүрээний  H1N1 вирус болох нь тогдоогдсон байна.

Энэхүү томуу нь хүний болон гахай, шувууны  томуу үүсгэгч вирусуудын эрлийжсэн хэлбэр бөгөөд H1N1 вирусээр үүсгэгдсэн хүний томуугийн шинэ халдвар юм.  H1N1  вирустэй хүний ярих, ханиах, найтаах үед шүлс, нус, цэрний жижиг дуслуудаар бохирлогдон агаар, бохир гар, эд юмсаар халдвар дамжина.

Томуугийн A (H1N1) шинэ вирусийн халдварын үед илрэх анхны шинж тэмдгүүд нь томуу-төст өвчний үед илрэх шинж тэмдгүүдтэй төстэй илэрдэг. Тухайлбал:

· халуурах

· ханиалгах

· толгой өвдөх

· үе мөч

· булчингаар өвдөх

· хоолой хөндүүрлэх

· нус гоожих зарим үед бөөлжих

· суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандаарай.

Хэдхэн хоногийн дараа сар шинийн баяр болох гэж байна. Энэ үеэр хоол ундаа тохируулахын зэрэгцээ биеийн дарлхлаагаа сайжруулж ядарч сульдахгүй байхыг анхааруулж байна.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Баян-өлгий аймагт H1N1 вирус илэрлээ   
Үзсэн: 4065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-28 13:47
Худлаа ша аг аад байгаарай БӨ-д битгий хэл монгол вирус илэрүүлэх төхөөрөмж аппарат байхгүй. Тэгээд илэрэхээрээ ганцхан хүн илэрпэг гэнээ энэ бол дэндүү ташаа худлаа мэдээлэл. юу H1N1 гэж вирусийн онош тавьдаг юм
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-01-28 12:39
балай юмаа хө
202.131.230.xxx [202.131.230.xxx] 2014-01-28 12:00
Huuee odoo tsagaan sar geed naash tsaashaa irj ochood hotruu chireed irhiim bn l daa.
183.81.169.xxx [183.81.169.xxx] 2014-01-28 11:53
Яаралтай хөл хорих хэрэгтэй. Тоглоом биш. Хотруу алдахад бишдэнэ.
95.188.129.xxx [95.188.129.xxx] 2014-01-28 11:51
ХЯТАДУУД МОНГОЛ ОРОНД БАЙГАА ЦАГТ МУУ МУУХАЙ ЮМ БОЛГОН ГАРАХ БОЛНО ААЖИМ ААЖИМААР БУУР МОСОН МОНГОЛЫГ УСТГАХ ГЭЖ ЯНЗ ЯНЗЫН ХЭЛБЭРЭЭР УЗЭЖ БНА ДАА

Бидэнтэй нэгдээрэй