
МҮОНРТ-ээр даваагаас баасан гараг бүрийн үдэш гарч буй “Цагаан боол” олон ангит уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулсаар байна.
Иймд тус кинонд тоглосон зарим жүжигчний талаар товч мэдээлэл хүргэе.
Томасын дүрд тоголсон Модесто Лакен нь 1976 оны арванхоёрдугаар сарын 20-нд Поста Рико Улсын Ла И За хотод төржээ. Тэрбээр 2001 онд анхны уран бүтээл болох “Арванхоёр морьд” кинонд дүр бүтээж үзэгчдэд танигджээ.
Одоогийн байдлаар Хатагтай Анна Треса Торотой хамтран амьдарч байгаа бөгөөд нийт 10 кинонд дүрээ мөнхөлсөн байна.
Николосын дүрд тоголсон Испаний чадварлаг жүжигчин Мигель Дэ Мигель нь 1975 оны дөрөвдүгээр сарын 17-нд Испаний Малага хотод төржээ. Тэрбээр 2005 онд “Obsesi O N” кинонд дүр бүтээжээ.
2005-2018 он хүртэл есөн кинонд тоглосон байна. 2011 онд Хатагтай Эва Мариа Педраза Лопезтэй гэрлэсэн аж.
Викториагийн найз Ремидиосийн дүрд тоголсон жүжигчин Паола Морено нь мэргэжлийн жүжигчиний сургууль төгсөөгүй ч гэсэн “Цагаан боол” кинонд гайхалтай дүр бүтээж чадсан юм.
Тэрбээр Колумбын Малага хотод төрсөн бөгөөд дээрх кино түүний хувьд анхны бүтээл гэнэ.
Мөн энэ дүрээрээ 2016 оны Колумбын “TV авардс” наадмийн жилийн шилдэг уран бүтээлчээр шалгарчээ.
Испаний залуу жүжигчин Нерэа Камачо нь өдгөө 22 настай. 1996 оны тавдугаар сарын 15-нд Испаний Бананегра хотод Ноён Франциско Камачо болон Хатагтай Мариа Анжелес Рамос нарын охин болон мэндэлжээ.
Тэрбээр анхны гол дүрээ 2008 онд 12 настайдаа “Камино” кинонд мөнхөлжээ. Ингэснээр 2009 онд Испаны “Гояа авардс” наадмийн шилдэг жүжигчнээр шалгарсан аж.
“Цагаан боол” олон ангит уран сайхны киноны эзэд | ||
Үзсэн: 6112 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.