Шууд Chart

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг хурал хийнэ

2014-01-28 10:55:52

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Эмэгтэйчүүдийн хороотой хамтран маргааш буюу I сарын 29-ний 10:00 цагт Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Тус хэвлэлийн бага хурлаар Эхчүүд эмэгтэйчүүдийн хамгааллын 183 дугаар конвенцид нэгдэн орох асуудлаар дэмжлэг үзүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд эхчүүд, эмэгтэйчүүдийн хамгааллын чиглэлээр тодорхой зүйл заалтуудыг оруулах, цаашид батлагдахад нь дэмжлэг үзүүлэх, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хүрээнд хамтран ажиллаж дэмжих,  Цаашид хамтран ажиллах санамж бичиг байгуулан эхчүүд эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар судалгаа хийх, тус судалгааны дүнд үндэслэн 03.08-нд үндэсний чуулганыг зохион байгуулах зэрэг асуудлуудаар мэдээлэл хийх ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг хурал хийнэ  
Үзсэн: 1551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-01-28 12:55
Төрийн тусгай албан хаагч эмэгтэйчүүдэд тохиолдож байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлууд маш байгаа тул тохиолдож буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцмоор, энэ талаар уг хуулиудад шаардлагатай саналыг тусгуулмаар байна, яаж холбоо барих вэ,

Бидэнтэй нэгдээрэй