Шууд Chart

Их аварга Кисэносато зодог тайлах шийдвэр гаргажээ

2019-01-16 11:50:51

Шинэ оны эхний башёг гурван унаагаар эхлүүлсэн Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Кисэносато зодог тайлах шийдвэр гаргажээ.

Энэ тухай түүний дэвжээний багш Тагоноура өнөө өглөө албан ёсоор мэдэгдэв. Кисэносато нь  өмнөх 10 башёны есийг нь дуусгаж чадалгүй дундаас нь орхисон бөгөөд энэ удаагийн башё түүний хувьд шийдвэрлэх тэмцээн байсан юм.

Уг башёд 50 хувийн амжилтаа үзүүлж чадахгүй байх эсвэл өмнөх башёнуудын адил дуусгаж чадалгүй дундаас нь орхих юм бол шууд зодог тайлуулах талаар сүмо бөхийн холбооноос сануулж байсан ч ийнхүү эхний гурван өдөр дараалан унасан Кисэносато өөрийн шийдвэрээ гаргажээ.

Өдгөө 32 настай их аварга Кисэносато нь анх 2002 оны гуравдугаар сард сүмо бөхийн ертөнцөд хөл тавьж, хоёр жилийн дараа буюу 2004 онд дөнгөж 18 насандаа дээд зиндаанд барилдах болсон юм.

Ингээд 2012 онд озэки цолонд хүрч, 2017 онд аварга цолыг хүртсэнээр 1998 оноос хойш энэ цолонд хүрсэн анхны Япон сүмоч болж чаджээ.

Аварга цол хүртсэнийхээ ийнхүү зодог тайлах болсон шалтгаан нь цээжний булчингийн бэртэл авсантай нь холбоотой гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Их аварга Кисэносато зодог тайлах шийдвэр гаргажээ  
Үзсэн: 876 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй