
Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч, дуучин Э.Амартүвшин ирэх хоёрдугаар сард Италийн Торино хотын “Театро Рэжио” театрын тайзнаа дуулах болжээ.
Тэрбээр тус театрт ирэх сарын 9, 12, 14, 16-нд Ж.Вердийн сонгодог бүтээл болох “Риголетто” дуурийн гол дүрд дөрвөн удаа дуулах ажээ. Алдарт баритон хоолойтон маань уг тоглолтын дараагаар Италийн Пьяченца хотын театрт Ж.Пуччинигийн “Тоска” дуурийн Гүн Скарпьягийн дүрд дуулах юм байна.
Э.Амартүвшин нь сонгодог урлагийн “олимп” гэгддэг И.П.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны мөнгөн медаль, Пласидо Домингогийн нэрэмжит “Plаcido Domingo’s Operalia” дуурийн дуучдын олон улсын уралдаанд тэргүүн байрт шалгарч алтан медаль, Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медаль хүртсэн билээ.
Э.Амартүвшин Италийн “Театро Рэжио” театрын тайзнаа дуулна | ||
Үзсэн: 598 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.