Шууд Chart

Баярын өдрүүдээр микроавтобус иргэдэд дуудлагаар үйлчилнэ

2014-01-28 11:41:36

Нийслэлийн тээврийн газрын мэдэгдсэнээр цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн  зорчигч тээврийн үйлчилгээ шинийн 1, 2, 3 буюу 2014 оны 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд өглөөний 08.00 цагаас  орой 22.30 цагийн хооронд ажиллана.    Үндсэн 67 чиглэлд 582,  хот орчмын 13 чиглэлд 57, нийт 639 их багтаамжийн автобус, троллейбус,туслах 25 чиглэлд 188 бага багтаамжийн микроавтобус нийт 837  тээврийн хэрэгсэл баярын үеэр ажиллана. Харин  хотын захын гэр хорооллын Толгойт, Шархад, Хужирбулан, 7 буудал, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, Баруунтуруун болон 3,4 хороолол гэсэн чиглэлүүдэд бага багтаамжийн 39 микроавтобусаар захиалгат үйлчилгээг 2014 оны 1-р сарын 31-нээс 2-р сарын 04-нийг дуустал  зохион байгуулахаар болжээ. Мөн нийслэл хотын дотор таксийн үйлчилгээнд 17 аж ахуйн нэгжийн 713 такси  ажиллаж, дуудлагаар үйлчлэх ажээ.

Нийслэлийн тээврийн газраас баярын өдрүүдэд микроавтобусны захиалгат үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын нэрсийг гаргажээ:
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Баярын өдрүүдээр микроавтобус иргэдэд дуудлагаар үйлчилнэ  
Үзсэн: 834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй