![](/uploads/201901/news/thumb/d2406856b9300aae19abc91d3e06d397_x3.jpg)
Уулзалтын өмнө Чилийн Гадаад хэргийн дэд сайд хатагтай Каролина Вальдивиа Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд хоёр орны хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, бүхий л боломжийг эрэлхийлж ажиллахаар болов.
бөгөөд энэхүү санамж бичгийг байгуулснаар хоёр тал цаашид улс төрийн хүрээнд зөвлөлдөх механизмтай болж, анхдугаар Зөвлөлдөх уулзалтаа ийнхүү амжилттай зохион байгуулав.
Зөвлөлдөх уулзалтаар талууд Монгол, Чилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, хоёр улсын Уул уурхайн яамд хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийг ойрын үед байгуулах, чилийн тал мэргэжилтэн сургах, уул уурхайд түшиглэн эдийн засгаа төрөлжүүлсэн тухай болон чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж ирсэн туршлагаасаа хуваалцах, хоёр талын бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог нэмэгдүүлэх, улмаар бизнес форум зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.
Түүнчлэн
Зөвлөлдөх уулзалтыг Чилийн ГХЯ-ны Гадаад бодлогын асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга Патрисио Торрес тэргүүлэн оролцсон бөгөөд Чилийн ГХЯ-ны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан газрын удирдлагууд, уул уурхайн яам, Чилийн экспортыг дэмжих байгууллага болох “ПроЧили”-гийн төлөөлөл оролцлоо.
Монгол, Чилийн Гадаад хэргийн яамд хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалт болов | ||
Үзсэн: 1105 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.