Шууд Chart

НАМОХ-ны удирдах зөвлөл хуралдана

2014-01-28 13:04:51

Монгол Улсын ирээдүйн шилдэг боловсон хүчин, улс орны ирээдүйг тодорхойлогчид болох МАН-ын дэргэдэх хамгийн отгон байгууллага НАМОХ-ны удирдах зөвлөл өнөөдөр 18.00 цагаас хуралдаж чуулганыхаа товыг гаргах гэж байна. Өнгөрөгч хугацааны алдаа оноондоо дүгнэлт хийж, дотоодын шинэчлэлийг эхлүүлээд байгаа МАН-ын шинэчлэлийн буухиа ийнхүү үргэлжилж байгаа юм. Тус байгууллагын Бага хурал энэ сарын 23-ны өдөр хуралдаж, улмаар чуулганаа зарлан хуралдуулах товыг Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэхээр болж ийнхүү өнөөдөр хуралдах юм байна.

Өнгөрч одож буй могой жилд МАН-ын Бага хурал, Их хуралдаанаа амжилттай зохион байгуулж, улмаар намын дэргэдэх НАМЭХ-ны хуралдаан болж, удирдлагаа сонгосон билээ. Энэ бүгд хуралдаанаар шинэчлэлийн гол бодлогоо барьж, дүрмээ хэлэлцэн удирдлагаа ч өөрчилсөн юм. Харин өнөөдөр ийнхүү хамгийн отгон байгууллага НАМОХ ээлжит хурлаа зохион байгуулах аж.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

НАМОХ-ны удирдах зөвлөл хуралдана  
Үзсэн: 2046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй