Шууд Chart

Төсвийн байнгын хороо хуралдлаа

2014-01-28 13:21:29

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүд асуулт асууж хариулан хэлэлцэж байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь хуулийн төслийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Үүний дараа УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын найман гишүүний өнгөрсөн оны гуравдугаар сард өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Инженер, технологийн дээд боловсрол төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр танилцуулж гишүүд Зээлийн гэрээг зөвшилзөх нь зүйтэй гэж үзэн санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Эцэст нь Төрийн аудитын байгууллагаас 2014 онд хийх аудитын сэдвийг батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Үндэсний аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийг үндэслэн 2014 – 2017 онд хийх аудитын сэдвийг боловсруулсан тус байнгын хороогоор батлуулахаар ирүүлснийг гишүүд хэлэлцэн баталлаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

Төсвийн байнгын хороо хуралдлаа  
Үзсэн: 949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй