Шууд Chart

Морины үс засдаг эмэгтэй

2019-01-17 16:22:04

Морины үсийг урлаг болтол нь засдаг энэ эмэгтэй элдэв хээнцэрлэлд дуртай хүмүүсийн жинхэнэ шүтээн нь болж байгаа гэнэ.

Олны дунд морины үсчин хэмээн алдаршаад буй Мэлоди Хэймс морьдын бие дээр гайхамшгийг бүтээдэг байна.

32 настай тэрбээр таван жилийн өмнө морины үсчин брэндийг үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө дэлхий даяар алдартай болжээ.

АНУ-аас Ирландад очиж суурьшсан Хэймс өөрийн ур чадварыг өндөр хэмжээнд хөгжүүлснийхээ ачаар “Хаан ширээний тоглоом”, “Дэлхийн нэгдүгээр дайн” зэрэг кинонд уран бүтээлээ олонд харуулах боломж олдсон аж. 

Мэлоди “Би есөн настайгаасаа хойш морины үс зассан. Харин одоо энэ нь миний бүтэн цагийн ажил болсон. Нэг морины үс засхад 10 арван цагийг ч зарцуулах үе бий” гэсэн юм.

 











Нийтэлсэн: У.Баярсайхан

Морины үс засдаг эмэгтэй  
Үзсэн: 1222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй