Шууд Chart

Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо

2019-01-17 16:44:16

Зөвөлгөөнд 300 гаруй мэргэшсэн нягтлан бодогч оролцож эдийн засгийн өнөө ба ирээдүй, нягтлан бодох бүртгэл гэсэн сэдвээр илтгэл тавин хэлэлцүүллээ.

Монголын мэргэшсэн нягтлан бологчдын институтээс өнгөрсөн онд хийсэн гол ажлууд, энэ онд хийхээр төлөвлөсөн зүйлээ гишүүддээ танилцууллаа. Уулзалтын үеэр Австралийн Сидней хотод болсон Дэлхийн нягтлан бологчдын 20 дугаар чуулганы үер яригдсан гол сэдвүүдийн талаар гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан илтгэл тавьсан. Тэрээр технологийн дэвшил, кибер аюулгүй байдлын талаар дэлхий нийт гол анхаарлаа хандуулж байна. Нягтлан бодох бүртгэлийн салбар ч энэ чиглэлийн хөгжлийг дэмжих шаардлага үүсч байгааг онцолсон юм.

Технологийн дэвшил бүх салбарт хурдан боожиж байгаа өнөө цагт итгэлцлийн эдийн засаг гэдэг ойлголт ч бий болсон. Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалтын үер Удирдлагын академийн дэд захирал Б. Баясгалан энэ сэдвээр илтгэл танилцуулсан.

Нягтлан бодох бүртгэл үнэн зөв бодитой байснаар нийгэм эдийн засагт зөв бодлого  хэрэгжих үндэс суурь болдог. Тиймээс технологийн дэвшлийг ашиглан хүний оролцоог бууруулах нь уг зорилттой нийцэх боломжтойг энэ салбарынхан онцолж байна. Үүнээс гадна Төвбанкнаас мөнгөний бодлогын чиг хандлагын талаар мэдээлэл өгсөн бол Сангийн яамнаас нягтлан бодох бүртгэлийн талаар баримталж буй бодлогоо танилцуулсан юм.

 





Нийтэлсэн: У.Баярсайхан

Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо  
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй