Шууд Chart

“Уран хас” балет энэ сарын 19-нд тоглогдоно

2019-01-18 08:54:52

УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 19-нд “Уран хас” балет дахин тавигдах аж. Монголын суут хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны энэхүү бүжгэн жүжгийг 1973 оны арванхоёрдугаар сарын 30-нд анх үзэгчдийн хүртээл болгосон түүхтэй.

Монголчуудын үндэсний ухамсрыг сэргээсэн тус балетыг Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт Б.Жамъяндагва дэглэжээ.

Монголын хөгжмийн сор бүтээлүүдийн нэг болсон “Уран хас” бүжгэн жүжигт уран гартай Хас хэмээх залуугийн хайр дурлал, хүсэл тэмүүллийн тухай өгүүлдэг билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Уран хас” балет энэ сарын 19-нд тоглогдоно  
Үзсэн: 1091 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй