Шууд Chart

Монгол Улсын төрийн соёрхолт Д.Болд Европын орнуудаар аялан тоглолт хийнэ

2019-01-18 08:59:43

Монгол Улсын төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болд ирэх сараас Европын орнуудаар аялан тоглолт хийх гэнэ.

Тэрбээр энэ удаа Европт ажиллаж, амьдарч буй Монголчууддаа уран бүтээлээ хүргэхээр хоёрдугаар сарын 8, 9-нд Швед Улсын Стокхолм хотоос тоглолтоо эхлэх аж.

Түүний тоглолт Англи, Франц, Бельги, Ирланд, Унгар, Чех, Австри, Герман, Швейцарь, Турк зэрэг улсаар үргэлжлэх юм байна.

Дуучин Д.Болд өнгөрөгч оны зургадугаар сард өөрийн 12 дахь шинэ цомог болох "Болд" цомгоо сонсогчдод хүргэсэн. Харин бие даасан тав дахь "12 Ертөнц" тоглолт есдүгээр сард хийж, сонсогч фенүүдээ баярлуулсан билээ. 

Тоглолтод дуучин Д.Болд 2005 оноос хойш гаргасан бүх цомгийн шилдэг хит болсон 40 дуугаа дээжлэн хүргэсэн нь сонсогчдын талархлыг хүлээгээд буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын төрийн соёрхолт Д.Болд Европын орнуудаар аялан тоглолт хийнэ  
Үзсэн: 1144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй