Шууд Chart

Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар “Дакар Ралли”-ийн замыг дуусгасан анхны Монголчууд боллоо

2019-01-18 09:11:41

Перуд болсон авто спортын олимп гэгдэг “Дакар Ралли 2019” уралдаан өнгөрсөн шөнө өндөрлөж, ялагчдаа тодрууллаа.

41 дэх удаагийн Раллид 61 орны 541 оролцогч, 334 техникээр өрсөлдсөнөөс сүүлийн 10 дахь гараа 100 км-т болжээ. Хэдийгээр сүүлийн гараа богино зайд байсан ч гэлээ зам урьдын адил бартаа ихтэй байв.

Манай улсаас автомашины “SxS” ангиллын дөрвөн дугуйтаар оролцсон Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар сүүлийн гарааг амжилттай дуусгаж барианд орж чадлаа. Өмнөх ес дэх гараанд 31 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан тэдний хувьд байраа ахиулж чадлаа. Мөн “UTV Open” ангилалд гуравдугаар байраа хадгалж үлдсэн бөгөөд нэгдсэн дүн өнөөдөр эцэслэн гарна.

“Дакар Ралли-2019” уралдаанд Монголын баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, ах дүү мастерууд барианд орсон нь түүхэн амжилт байв.

Харин мотоциклын төрөлд уралдсан Н.Лхамаа зургаа дахь гарааны үеэр бусдын алдаанаас болж замаа дуусгаж чадаагүй билээ. Түүнийг элсэн дотроос мотоциклоо гаргах үед 516 дугаартай ачааны машин анхааруулгатай тавьсан каскийг нь дайрснаар уралдах боломжгүй болгосон.

413 дугаартай “Dakar 2019 Team Mongolia” багийн ахлагч, чиглүүлэгч Ө.Бямбадэлгэр, жолооч Ө.Бямбацогт нар “Дакар Ралли”-ийн замыг дуусгасан анхны Монголчууд боллоо. 10 гарааны дараа амжилттай барианд орох нь энэхүү уралдааны гол ялалт байдаг.

Бартаа, саад ихтэй 10 өдрийн уралдааныг дуусгаж чадалгүй замаас гарсан тамирчид маш олон бий. Харин Монголын баг Перуд ялалтаар уралдаанаа дуусгалаа. Тэд авто спортын мастерууд гэдгээ энэ удаагийн уралдаанаар нотолж чадсан юм.

Мөн багийн техникийн бүрэн байдлыг хангасан техникч Б.Баттөр болон сэтгүүлч Б.Онон нар 10 хоногийн турш Перуд ажилласан анхдагчид болж байна.

“Дакар Ралли” уралдааны замд Монголын баг тамирчид анх 2013 онд мотоциклийн төрлөөр оролцож эхэлсэн бөгөөд 2015 оноос автомашин нэмэгдсэн.

Ө.Бямбадэлгэр 2015 онд Монгол, Унгарын хамтарсан багт чиглүүлэгчээр уралдаж, 10 өдрийн уралдааныг дуусгаж байсан билээ.

Тэрбээр “Дакар Ралли”-д Монголын анхны финиш хийсэн чиглүүлэгч гэх амжилтыг үзүүлсэн бол энэ жил дүүгийн хамт замаа дуусгаж, түүхэн амжилтыг үзүүлж чадлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар “Дакар Ралли”-ийн замыг дуусгасан анхны Монголчууд боллоо  
Үзсэн: 1875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-18 12:41
хөвгүүд минь сайн байна эр хүний чадал шалгасан сайхан уралдаанд монголчууд оролцож эхэлсэнд баяртай байна.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-18 10:51
Баяр хүргэж улам их амжилт хүсэе. Бартаатай урт замыг туулсан анхных ирээдүйн их амжилтын эхлэл
Zochin [127.0.0.xxx] 2019-01-18 09:53
Busad ornuud tamirchdaa ingej delhiid hosgui amjilt gej hii hooson magtaad bdaggui bh. Amjilttai orloltsloo tegeed l boloosh dee. End tend uraldaan tsemtseend oroltsood l mongoliinhoo deed amjiltiig evdlee ch geh shig. Ineedtei. Temtseend oroltsoj delhiin deed amjiltiig evdeh, esvel alt mongo hurel medali hurteh gej ochdog baimaar. Chadaagui bol ene udaa chadsangui l gen biz dee. hii hooson hoorgdohoo bolibol yasiin. Neg olimpod, esvel delhiin avargad medali hurteed l gaviyat, hodolmoriin baatar ogdog, 2ba tuunees deesh bolbol yu ogoh yum be dee. Ichmeer yum

Бидэнтэй нэгдээрэй