
Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Хуралд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, НЭМГ-ын дарга Т.Энхзаяа, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, НЭМГ-ийн орлогч дарга Л.Зэндмаа, ЭХЭМҮТ-ийн уушигны эмч У.Цэвэгмид нар оролцлоо.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин (ТТӨ) тархвар судлалын 2 дугаар /1 дүгээр сарын 7-13/ долоо хоногт амбулаторийн үзлэгийн 10,6 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 3,4 хувиар их, томуугийн А дэд хэв шинжийн (H1N1), (H3N2) вирус, иж томуугийн 4-5 вирус давхар эргэлтэд байна.
Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12,3 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 4 хувиар их байна. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 8.2 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 2,5 хувиар их байна. Түүнчлэн дэлхий дахины мэдээгээр АНУ, БНХАУ, БНСАУ, ОХУ, Япон зэрэг орнуудад томуугийн өвчлөл эрс нэмэгдэн A(H1N1) вирус давамгайлан дэгдэлт хэлбэрээр гарч байна.

Мөн Чингэлтэй дүүргийн 1-10 дугаар хорооны хүүхдийн тусламж үйлчилгээг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, Баянзүрх дүүргийн 5-н хорооны тусламж үйлчилгээг Цэргийн төв эмнэлэгт, Сонгинохайрхан дүүргийн 10-н хорооны насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээг “Ачтан” эмнэлэгт тус тус шилжүүлсэн. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв дээр 70 ортой хүүхдийн тасгийг нээн ажиллуулж байна.
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн
, 180 орыг дангаараа хүүхдийн тусламж үйлчилгээнд ашиглаж байна.Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 5 хүртэлх насны хүүхдээ асарсан хөдөлмөр эрхэлж байгаа эцэг, эх, асран хамгаалагч нарт 3 дугаар сарын 15-ныг хүртэл 3-5 хоногийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэсэн байна.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Яамнаас орны зохицуулалтыг сайн хийж байгаа. Хүүхдийн тасаг, орыг нэмэгдүүллээ. Мөн өчигдөр Цэргийн госпиталь дээр хүүхдийн ор нэмсэн байгаа. Төрийн бус байгууллагууд, улаан загалмайн байгууллагаас дэмжлэг тусламжуудыг үзүүлж байна. Мөн
. Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна. Орон нутагт ч сайдын тушаалаар зохицуулалтыг сайн хийж байгаа” гэв.Түүнчлэн сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гарч байгааг үгүйсгэв. Манай улсад гахайн томуу дэгдээгүй. Шинэ вирусийн дэгдэлт дэлхий нийтэд болж тархаагүй.
, тархины дархлаанд нь сөрөг нөлөө үзүүлж байна гэлээ.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл тараахгүй байхыг анхааруулав | ||
Үзсэн: 1296 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.