Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-гийн МҮК-ын дарга Д.Цогтбаатар хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний дотор “Боловсрол 2030” хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хоорондын 2016-2021 оны хамтын ажиллагааны Санамж бичгийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ЮНЕСКО-гийн МҮК 2018 онд тодорхой үр дүн, ахиц гарган ажилласныг тэмдэглэв.
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс нь олон улсын болон дотоодын холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн, ЮНЕСКО-оос үзүүлдэг санхүүгийн дэмжлэг, туслалцаа буурсан хэдий ч санхүүгийн бусад эх үүсвэрийг эрэлхийлж ажилласан нь үр дүнгээ өгсөн, ЮНЕСКО-гоос зохион байгуулж буй ач холбогдолтой хурал, уулзалтуудад идэвхтэй оролцож, байр сууриа илэрхийлэхээс гадна олон улсын шинж чанартай хэд хэдэн хурлыг амжилттай зохион байгуулсаныг сайд Д.Цогтбаатар онцлов.
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс нь 1963 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улс болон ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй байгууллага юм.
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын 2018 оны тайлангийн хурал боллоо | ||
Үзсэн: 1453 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.