Шууд Chart

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д ажлын айлчлал хийв

2019-01-19 11:58:41

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй ЕТГ, Засгийн газрын холбогдох байгууллагын төлөөлөл багтсан

Дэд сайд ШУӨЗО, ӨМӨЗО-ны удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр хоёр талаас дэвшүүлсэн Монгол, Хятадын хоорондын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд худалдааны бүтцийг сайжруулж, нэмүү өртөг шингээсэн, уурхайн бус салбарын экспортын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын бус хориг саадыг бууруулах зэрэг чиглэлд анхаарч буйг тэмдэглэв. Монголын тал БНХАУ-ын хил залгаа бүс нутгуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч ирснийг Дэд сайд Б.Батцэцэг тэмдэглэж, “Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын Засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсэг”-ийн механизмын үйл ажиллагааг сэргээх санал дэвшүүлж, “Монгол Улсын ГХЯ, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсэг”-ийн IV хуралдааны Протоколын хэрэгжилтийн явцын талаар ярилцав.

Ажлын хэсэг 2019 оны нэгдүгээр сарын 14-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хот, ШУӨЗО, ӨМӨЗО-нд ажиллав.

Ажлын хэсгийн төлөөлөгчид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломж, түүний дотор Монгол Улсын баруун бүсэд үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн болон зүүн бүсэд тариалсан, үйлдвэрлэсэн үр тариа, гурилан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох боломжийг нэмэгдүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Түүнчлэн


Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д ажлын айлчлал хийв  
Үзсэн: 1647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй