Шууд Chart

“Болор цом”-ын эзэн Б.Баттулга байртай болжээ

2019-01-21 14:14:40

“Болор цом” наадмын отгон эзэн, яруу найрагч Б.Баттулга байртай болжээ. Тэрбээр Завхан аймгийн Их-Уул сумынх бөгөөд нутгийн зөвлөлөөс нь санаачилга гарган, орон сууцтай болгох аяныг өрнүүлсэн гэдэг.

Тэрхүү ажил ийн биелэлээ олжээ.

Тэрбээр орон нутагт дунд сургуулийн багшаар ажилладаг байсан бөгөөд өнгөрсөн жилээс хотод суурьших болсон юм. Гэвч орон сууцтай болох боломж нь бүрдэхгүй байсанд нутгийнхан нь ийнхүү дэмжлэг үзүүлж байгаа нь энэ. Мөн саяхан зургаа дахь хүүхдээ өлгийдөн аваад байсан бол дээр мэдээ баяр дээр нь баяр нэмсэн үйл явдал болов.

Түүнийг байртай болгох аянд 40 сая төгрөг цугласан гэнэ. Мөн Завхан аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон З.Нарантуяа, З.Санжмятав нар тус бүр 10 сая төгрөг хандивлахаа мэдэгджээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Болор цом”-ын эзэн Б.Баттулга байртай болжээ  
Үзсэн: 1095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй