![](/uploads/201901/news/thumb/bc3110ee49101ec5223ba86531874b33_x3.jpg)
Зөвлөлдөх уулзалтыг манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, айлын талаас Гадаад хэргийн дэд сайдын Үүрэг гүйцэтгэгч Франциско Эчэвери нар тэргүүлэн оролцлоо.
Мөн Монгол, Колумбийн харилцаанд сүүлийн жилүүдэд гарч буй ахиц ололтыг улам бүр бататган ажиллахын төлөө байгаагаа нотолж, зөвлөлдөх уулзалт нь хамтын ажиллагааны төлөв байдал, цаашдын чиглэлийг тодорхойлоход голлох механизм болохыг онцлов.
Талууд хоёр улсын хамтын ажиллагааг худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, соёл, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт өргөжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, харилцан айлчлал зохион байгуулах, энгийн паспорт эзэмшигч иргэдийг харилцан визгүй зорчуулах тухай хэлэлцээр, техникийн хамтын ажиллагааны тухай баримт бичгийг ойрын үед байгуулахаар тохиролцов.
Монгол, Колумбын Гадаад хэргийн яамд хоорондын гуравдугаар Зөвлөлдөх уулзалт өчигдөр Богота хотноо боллоо.
Визээс харилцан чөлөөлөх хэлэлцээр байгуулснаар манай улсын иргэд Өмнөд Америкийн Аргентин, Бразил, Куба, Уругвай, Чили, Эквадор, Колумби зэрэг оронд визгүй зорчих боломж нээгдэх юм.
Түүнчлэн НҮБ, Зүүн Ази, Латин Америкийн чуулга уулзалт (ФЕАЛАК) болон бусад олон улсын байгууллагын хүрээнд бие биенээ дэмжиж ирсэн уламжлалаа үргэлжлүүлж, АПЕК-т гишүүнээр элсэхэд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.
Монгол, Колумбын ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт болов | ||
Үзсэн: 728 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.