Шууд Chart

АНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2019-01-22 17:27:57

Монгол Улсын Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Абдулрахман Абдулла бин Рабияа Аль-Тунэйжиг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр талын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, цаашид хамтын ажиллагаагаа хөгжүүлэх салбар болон дээд, өндөр түвшний айлчлалын асуудлаар санал солилцов. Зөвлөх Б.Мөнхжин АНЭУ-ын Гадаад хэргийн Төрийн сайд Рийм бинт Ибрахимын 2018 онд Монгол Улсад хийсэн айлчлал хоёр талын хамтын ажиллагааг урагшлуулахад чухал алхам болсныг онцлоод айлчлалын үеэр яригдсан зүйлийг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүсэв.

Элчин сайд Абдулла Аль-Тунэйжи АНЭУ Монгол Улстай аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжтойг тэмдэглээд АНЭУ-ын иргэдийн виз авах нөхцлийг хялбаршуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.


АНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав   
Үзсэн: 830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй