
Токио хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн арав дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.
Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 50 хувийн амжилтаа үзүүллээ. Тэрбээр энэ өдөр Нишикигигээр найм дахь даваа авав. Тамаваши угжигдар озэки Такаясүг давсан бөгөөд өнөөдөр Котошогикүтэй барилдахаар оноолт таарчээ.
Өчигдөр Ичиножёо А.Ичинноров Миёгорюүд, Чиёошома Г.Мөнхсайхан Кагаякүд ялагдлаа.
Хацү башёг Хакүхо М.Даваажаргал 10 даваатайгаар ганцаараа тэргүүлсэн хэвээр байгаа бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёонокуни нар найман даваа, хоёр унаатайгаар удаалж буй.
Хакүхо М.Даваажаргал тэргүүлж, Б.Мөнх-Оргил, Чиёонокуни нар удаалж байна | ||
Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.