
...Сэтгэлийн мянган зовлонг
Сэргээх нэгээхэн зүйл ч үгүй гэж үү...
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын зохиол, найруулагч Ч.Түвшингийн найруулсан "Жаргаагүй нар" жүжгийн төгсгөлд их зохиолчийн хэлсэн дээрх үгээр түүний ямар их шаналал дунд амьдарч байсныг илэрхийлнэ.
1920-1930-аад оны түүхэн цаг үед биднийг аваачсан энэхүү жүжигт Д.Нацагдоржийн бие сэтгэлээрээ эдэлсэн асар их зовлон, гомдол цөхрөл дунд алдаагүй итгэл найдвар, аугаа их зорилго, гуниг баярыг хоёр цагт багтаан харуулсан юм.
Түүний амьдралдаа туулж өнгөрүүлсэн зовлон жаргалаар дамжуулан бүтээн туурвиж асан олон сайхан шүлэг, зохиолыг тайзнаас сонсох болно.
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр, маргааш их зохиолч Д.Нацагдоржийн тухай өгүүлэх "Жаргаагүй нар" жүжгийг тоглох гэж байна.
Жүжгийн гол дүр Нацагдоржид жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламд жүжигчин Г.Номуун нар тоглосон билээ.
"Жаргаагүй нар" жүжиг өнөөдөр, маргааш тоглогдоно | ||
Үзсэн: 1026 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.