
Оросын “Маша ба Баавгай” хүүхэлдэйн кино нь “YouTube”-д хамгийн их үзсэн хөдөлгөөнт дүрслэл бүхий зураглалаар нэрлэгдэж, Гиннесийн номонд бүртгэгджээ.
Тодруулбал уг кино нь 3.4 тэрбум гаруй үзэгчтэй болсон гэж “Animaccord” компанийн хэвлэлийн алба мэдээллэв. Учир нь Орос ардын үлгэрээс сэдэвлэн бүтээсэн, сэргэлэн бяцхан охин Маша болон Мишка нэртэй баавгайн хөгжилтэй адал явдлыг өгүүлдэг тус хүүхэлдэйн киног дээрх студи бүтээсэн аж.
Оросын хүүхэлдэйн киноны цуврал “Маша ба Баавгай” нь анх 2009 онд гарсан бөгөөд энэ сарын нэгдүгээр сард 10 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн байна. Түүнчлэн 36 хэлээр орчуулагдсан бөгөөд дэлхий даяар 100 гаруй оронд цацагдаж байна.
Өнөөдрийг хүртэл “YouTube”-д Маша-гийн агуулгуудын нийт тоо 42 тэрбумыг давжээ.
Барууны эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж Оросын гадаад худалдааны ашиг буурч байхад энэхүү хүүхэлдэйн киноны ашиг жилээс жилд өссөөр байгаа гэнэ.
“Маша ба Баавгай” хүүхэлдэйн кино Гиннесийн номонд бүртгэгджээ | ||
Үзсэн: 5952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.