Шууд Chart

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Канадад ажиллаж байна

2019-01-25 12:29:59

Тэрбээр Канадын Гадаад хэргийн туслах дэд сайд Доналд Бобиаштай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар мэдээлэл солилцож, Монгол, Канадын уламжлалт найрсаг харилцаа, өргөн хүрээтэй түншлэлийг улам бүр өргөжүүлэх талаар ярилцав.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2019 оны нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Канад Улсад ажиллаж байна.

Уулзалтаар хоёр орны Дугуй ширээний 8 дугаар уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах, хамтын ажиллагааны замын зураглалыг гаргах, харилцааны түвшинг ахиулах, Гадаад хэргийн яамд хооронд зөвлөлдөх уулзалтын механизм бий болгох, олон талт болон бүс нутгийн түвшинд хамтран ажиллахаар тохиролцов.

2019 оны 6 дугаар сард зохион байгуулагдах Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээнд канадын талыг урьсанд талархан хүлээж авав. Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг амжилттай хамтран тэмдэглэснийг Канадын тал онцолж, ярилцсан асуудлуудаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

Д.Даваасүрэн Экспортыг дэмжих байгууллагын Ерөнхийлөгч Бэнва Дэнью болон тус байгууллагын бусад холбогдох удирдлагуудтай уулзаж тус байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улсад оруулсан Канадын хөрөнгө оруулалтын байдал болон худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн

Мөн тэрбээр Канадын ГХЯ-ны яамны Гадаад худалдааны газрын Ерөнхий захирал Дуанэ МакМюллен, Зүүн Хойд Азийн газрын Ерөнхий захирал Сара Тэйлор нартай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны цаашдын зорилтын талаар мэдээлэл солилцож, Монгол, Канадын уламжлалт найрсаг харилцаа, өргөн хүрээтэй түншлэлийг өргөжүүлэх, Канадад Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг байгуулах талаар ярилцав.


ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Канадад ажиллаж байна   
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй