Шууд Chart

Ажлын хэсгийн хурал боллоо

2019-01-25 12:51:52

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр (МУГСХ)-ийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих Зөвлөлийн ажлын хэсгийн хурал энэ сарын 24-ний өдөр Гадаад харилцааны яаманд боллоо.

Ажлын хэсгийн хуралд ГХЯ, БСШУСЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, НЗДТГ, Үндэсний хөгжлийн газар, Соёл, урлагийн газар, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар, МҮХАҮТ, МҮОНРТ болон Монцамэ агентлагийн төлөөлөл оролцож, 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэн, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. 


Ажлын хэсгийн хурал боллоо   
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй