Шууд Chart

Засгийн газраа эсэргүүцэн жагсаал зохион байгууллаа

2014-01-29 10:11:54

Камбоджийн нийслэл хотноо болсон Засгийн газраа эсэргүүцэгчдийн жагсаал цуглааны үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч найман хүн гэмтжээ.   Цагдаа нар жагсагчдын тараахын тулд нулимс асгаруулагч хий болон бороохой ашигласан аж.
Пномпен дах мэдээллийн яамны гадна олон зуун хүн цуглаж эрх баригчдаас бие даасан телевизийн станцуудад зөвшөөрөл олгохыг шаардаж байсан юм. Орон нутгийн радио станцын эзний тэргүүлсэн энэхүү жагсаалд 300 гаруй хүн оролцсон байна. Гэвч хотын захиргааныхан зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан хийлээ хэмээн цагдаагийн хүчээр тараасан байна. Сүүлийн үед тус улсад эсэргүүцлийн жагсаал байнга гарах болсон бөгөөд тэр болгоныг нь хүч хэрэглэн тарааж байгааг хүний эрхийн хамгаалагчид шүүмжилж Хун Сений Засгийн газрыг буруушааж байна. Өнгөрөгч ням гарагт л гэхэд нэхмэлийн үйлдвэрүүдийн ажилчдын цалинг нэмэхийг шаардсан жагсаал болсон. Энэ жагсаалыг цагдаа нар мөн л бороохой барин тараах гэсний улмаас мөргөлдөөн гарч дөрвөн хүн амиа алдсан юм. 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Засгийн газраа эсэргүүцэн жагсаал зохион байгууллаа  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй