
Тайландын Нан хотод энэ сарын 26-нд болсон Азийн муайтайн холбооны ерөнхийлөгчийн ивээр дор Азийн мэргэжлийн Муайтайн аваргын төлөөх тулаан боллоо.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Б.Халиун Тайландын тамирчинг хожиж, мэргэжлийн муайтайн боксын Азийн аваргын бүсийн эзэн болов. Тэрбээр муайтайн боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнээс гадна улсын болон Бүх ард түмний спортын наадмын аварга юм.
Б.Халиун дасгалжуулагч О.Алтанпүрэвийн удирдлага дор хичээллэдэг бөгөөд тэд 10 гаруй жил хамтран бэлтгэл хийж буй юм.
Б.Халиун Азийн аварга боллоо | ||
Үзсэн: 794 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.