Шууд Chart

“Сар шинийн гоёл-2019” үзэсгэлэн ес дэх жилдээ олны хүртээл болж байна

2019-01-28 09:43:09

“Сар шинийн гоёл-2019” үзэсгэлэн ес дэх жилдээ олны хүртээл болж байна. Үүнд 100 гаруй шилмэл хөөрөг худалдаалагдаж байгаа бөгөөд Говь-Алтай аймгаас гаралтай, өв дамжин уламжлагдсан чүнчигноров хөөрөг олны нүд хужирлана.

Улаан, бор, шар гэсэн гурван өнгө хосолсон маш ховор чүнчигноров хөөрөг гэдгийг тайлбарлагч хэлж байв. Ховор чүнчигноров хөөрөгний дэргэд хамгийн өндөр зэрэглэлийн цагаан хашаар урласан хаш хөөргийг зэрэгцүүлэн тавьсан байлаа. Үзэсгэлэн ирэх хоёрдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.  

Үзэсгэлэнгийн танхимын гол хэсэгт хүүхдийн, эмэгтэй, хонины, гоёлын эмээлүүдийг эгнүүлэн байрлуулжээ. Тэр дундаа жаргалын найман морьтой эмээл олны сонирхлыг татаж харагдав.

Монголын XIII зууны эзэнт гүрний үеийн Монгол эмээлний загварыг уран дархчууд сэргээж хийсэн нь энэ ажээ. Эмээлийг “Арт хаус” төвийн захирал А.Алтангэрэл тайлбарлахдаа “Манай уран дархны урлан энэ эмээлийг сүүлийн 10-аад жил сэргээж хийж байгаа. Монголын дархчуудын эмээлний хэрэглээ энэ загвар руу шилжсэн. Хуучин хэрэглэдэг байсан ембүү хэлбэртэй буюу Дарьганга,  Батноров хийцийн эмээлээс ялгарч, хэрэглээнд бүрэн зохицсон төгс хийцийн эмээл юм. Монголчууд өмнө нь хударга хөмөлдрөгө гэдгийг эмээлд заавал хэрэглэдэг байсан. Энэ нь өнгөрсөн 19, 20 дугаар зуунд тасарсан байсныг сэргээж эмээлийг бүрэн хэмжээгээр хийж эхэлсэн” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Сар шинийн гоёл-2019” үзэсгэлэн ес дэх жилдээ олны хүртээл болж байна  
Үзсэн: 1077 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй