Шууд Chart

Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг нэрлэлээ

2014-01-29 10:17:57

ШӨХТГ-ын гишүүдийн анхдугаар хуралдаан 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр болж, холбогдох зах зээлд хийсэн судалгааны дүнг хэлэлцээд дараах аж ахуй эрхлэгчдийг тухайн зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болон, тэр байдлаа алдсаныг тус тус тогтоож, тогтоол гаргалаа. Үүнд: 

Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчээр:
  1. Монгол Улсын хэмжээнд галт зэвсэг нийтэд худалдаалах зах зээлд “Монгол глобал” ХХК-ийг зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр  тогтоов.
Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр
  1. Агаарын тээврийн Олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд:
  • БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд “МИАТ” ХК, Эйр чайна,
  • ОХУ-ын Москва хотын чиглэлд Аэрофлот,
  • БНСУ-ын Сөүл хотын чиглэлд “МИАТ” ХК, Кореан Эйр,
  • Япон улсын Токио /Нарита/ хотын чиглэлд “МИАТ” ХК,
  • БНХАУ-ын Хонгконгийн чиглэлд “МИАТ” ХК, “Хүннү Эйр” ХХК,
  • ХБНГУ-ын Берлин хотын чиглэлд “МИАТ” ХХК,
  • Турк улсын Стамбул хотын чиглэлд Туркиш Эйрлайнс 100 хувь,
  • БНХАУ-ын Тянжин хотын чиглэлд Тяньжин Эйрлайнс 100 хувь,
  • ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Хөх хот, Өрөмч хотын чиглэлд “Аэромонгол” ХХК 100 хувь,
  • БНХАУ-ын Хайлаар, ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд “Изинес Эйрвейс” ХХК-иудыг тус тус давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр,
  1. Агаарын тээврийн Орон нутгийн хуваарьт нислэгийн зах зээлд “Аэромонгол” ХХК болон “Изинес” ХХК-иудыг тус тус давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр,
  2. Агаарын тээврийн орон нутгийн захиалгат нислэгийн зах зээлд “Изинес Эйрвейс” ХХК-ийг
  3. Үнэт цаасны зах зээлийн хөрөнгийн биржийн арилжааны үйлчилгээний хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг,
  4. Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйлчилгээний хүрээнд “Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн төв” ХК-ийг тус тус 100 хувийн төрийн давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж,
  1. Нэг удаагийн зүү тариурын зах зээлд “Ач Үр” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тус тус тогтоов.
 
Зүй ёсны монополь болон давамгай байдлаа алдсан:
Нэг. Монгол Улсын хэмжээнд галт зэвсэг нийтэд худалдаалах зах зээлд “Хорсмэнклаб” ХХК-ийг зүй ёсны монополь, нэг удаагийн зүү тариурын зах зээлд  “Мон Сам” ХХК-ийг давамгай байдлаа алдсаныг тус тус тогтоов.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг нэрлэлээ  
Үзсэн: 1153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй