1944 онд Ленинград хотыг фашистуудын бүслэлтээс чөлөөлсний 70 жилийн ойг энэ сарын 27-нд ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Энэхүү ёслолын арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Ерөнхийлөгч Владимир Путин Петербург хотын Пискаревийн оршуулгын газар дах дурсгалын цогцолборт цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Мөн тэрээр 1942 онд Ленинградын бүслэлтийн үеэр амиа алдсан ахынхаа дурсгалыг хүндэтгэлээ. Ерөнхийлөгч Путин энэ өдөр ахмад дайчидтай уулзах үеэрээ дэлхий нийтээрээ Ленинградын оршин суугчдын баатарлаг гавьяаг, фашистуудыг дэлхий нийтээрээ ялахад оруулсан зөвлөлтийн ард түмэн ямар их хохирол амссаныг дурсан санаж байх ёстойг тэмдэглэж байлаа.
Мөн Петербургэд цэргийн жагсаал болсон бөгөөд нийт 1500 гаруй цэргийн албан хаагчид эх орны дайны үеийн байлдааны 100 гаруй техниктэйгээр оролцсон байна. Баатар хот Лениградын хамгаалалт нь зөвлөлтийн ард түмний баатар зоригийн бэлэг тэмдэг болсон юм. Ленинградын бүслэлт 1941 оны 9 р сарын 8-ний өдрөөс 1944 оны 1-р сарын 27-ны өдрийг хүртэл 872 хоног үргэлжилжээ. Энэ хугацаанд 300 мянгаас 1,5 сая гаруй хүн амь насаа алдсан байдаг. Гэхдээ амиа алдсан хүмүүсийн гурван хувь нь бөмбөгдөлтөд өртсөн бол үлдсэн хувь нь өлсгөлөнд нэрвэгдсэн гэдэг юм.
| Ленинград хотыг фашистуудын бүслэлтээс чөлөөлсний 70 жилийн ой боллоо | ||
| Үзсэн: 947 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.