Шууд Chart

Монгол иргэд АНУ-ын Н2 визийн хөтөлбөрт хамрагдах хугацааг сунгалаа

2019-01-30 10:38:47

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас 2019 онд түр хугацаагаар Н2 визээр ажиллах хүч авах гадаад орны жагсаалтыг шинэчлэн баталж, Монгол Улсыг энэхүү жагсаалтанд үргэлжлүүлэн хамруулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр манай улс АНУ-д түр хугацаагаар цагаачлалын бус ажиллах хүч нийлүүлэх Н-2А болон Н-2В  визийн хөтөлбөрийг 2019 оны 1 дүгээр сарын 18-наас 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж байна.

Мөн 2019 оны жагсаалтад Мозамбик, Парагвай, Самоа улсыг нэмсэн бол Этиоп, Филлипин, Доминикан гэсэн 3 улсыг дээрх жагсаалтаас хасчээ.

Манай Улсын хувьд 2018 онд АНУ-ын хөдөө аж ахуйн Н2-А визийг 5 иргэн, хөдөө аж ахуйн бус Н2-В визийг 2 иргэн тус тус авчээ. Чингэхдээ тэд хувийн шугамаар АНУ-ын ажил олгогч нартай холбогдон ажлын байраа олж, одоо Мизүри, Хавай, Калифорни, Мэрилэнд зэрэг мужид ажиллаж байна.

Энэ дашрамд иргэдийг АНУ-д ажилд зуучилна, Н2 виз гаргана гэх нэрийдлээр иргэдийг бүртгэх, төлбөр хураамж авах зэрэг хууль бус, залилангийн шинжтэй үйлдэл гарч байгааг олон нийтэд анхааруулж байна. Эдгээр байгууллага нь АНУ-ын ЭСЯ, АНУ-ын Засгийн газартай ямар нэгэн хамаарал холбоогүйг Улаанбаатар дахь тус улсын ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдсэн байна.


Монгол иргэд АНУ-ын Н2 визийн хөтөлбөрт хамрагдах хугацааг сунгалаа  
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй