Шууд Chart

Валери Триервейлер Энэтхэгт айлчилж байна

2014-01-29 13:29:48

Францын тэргүүн хатагтай асан Валери Триервейлер хүмүүнлэгийн зорилгоор Энэтхэгт айлчилж байна. Тэрээр энэ сарын 27-нд Мумбай хотын нэгэн эмнэлэгт зочилж  хүүхдийн тасгийн эмч ажилтнуудтай уулзжээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өнгөрсөн бямба гарагт албан ёсоор салж байгаагаа мэдэгдсэн ч хатагтай Триервейлер Энэтхэг дэх урьдчилан төлөвлөсөн энэ айлчлалаасаа татгалзалгүй Францын тэргүүн хатагтайн хувиар бус хүмүүнлэгийн үйлстэний хувиар Мумбайд ирээд байгаа юм.
 
Тэрээр өлсгөлөнтэй тэмцэх хүмүүнлэгийн байгууллагаас зохион байгуулсан оройн зоогт орж, ядуурал, өлсгөлөнгийн эсрэг тэмцэлд цаашид ч хувь нэмрээ оруулах болно хэмээн амалсан байна. Өнгөрсөн долоо  хоногт Клосер сэтгүүлийнхэн Францын ерөнхийлөгч Франсуа Олланд болон жүжигчин Жюли Гайе нарын дотно харилцаатай тухай дэлгэсэнтэй холбоотойгоор төрийн тэргүүний хувийн амьдралын тухай хэвлэлүүд бичиж шуугиан дэгдээж эхэлсэн билээ. Валери Триервейлер энэ мэдээллийн дараахан сэтгэлийн гүн хямралаас болж эмнэлэгт хэвтэхэд хүрсэн ч ийнхүү буяны ажилд оролцох урилгаас татгалзалгүйгээр Энэтхэгийг зориод байна. 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Валери Триервейлер Энэтхэгт айлчилж байна   
Үзсэн: 788 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй