
Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёд Монголын 22 бөх барилдсан. Эрэмбээрээ гуравт бичигддэг макүшита зиндаанд манай найман бөх барилдсанаас Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэн дөрвөн даваа, гурван унаа авсан билээ.
Тэгвэл Кирибаяма Б.Лхагвасүрэн ирэх гуравдугаар сарын башёд жюүрёо зиндаанд барилдахаар болжээ. Энэхүү шийдвэрийг энэ сарын 29-нд хуралдсан мэргэжлийн сүмо бөхийн холбооноос гаргасан байна.
“Мичинокү” дэвжээний бөх Кирибаяма Б.Лхагвасүрэн Хацү башёд Макүшита зиндаанд барууны нэгээс барилдаж 50 хувийн амжилтаа үзүүлсэн юм. Тэрбээр сүмод хөл тавьснаас хойш 23 башё барилдсаны эцэст зиндаа ахиж, цолтой бөхийн нэг болж байна. Ийнхүү Монголын бөхчүүдээс дахин нэг бөх чансаагаа ахиулж, Жюүрёо цаашлаад дээд зиндаанд барилдахаар тэмүүлж эхлэв.
Б.Лхагвасүрэн жюүрёо зиндаанд барилдана | ||
Үзсэн: 1631 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.