Шууд Chart

Гахай жилийн сар шинийн барилдаан өнөөдрөөс эхэлнэ

2019-01-31 10:09:11

XVII жарны “Урвуулагч“ хэмээх шороон гахай жилийн сар шинийн барилдаан өнөөдрөөс Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Тодруулбал өнөөдөр 12:00 цагаас өсвөр бөх болон нийтийн Монгол шандастны барилдаан /Өсвөрт 2003 оноос хойш төрсөн хүүхдүүд барилдана. бүртгэл 10 цагаас/

Маргааш 12:00 цагаас Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаан /бүртгэл 10 цагаас/

Нөгөөдөр Дашчойлон хийдийн нэрэмжит "Майдар бурханы авшиг түгээх баяр" аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан 14:00 цагаас /бүртгэл 12 цагаас/ болно.

Харин сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 02.04-нд 12:00 цагаас “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гахай жилийн сар шинийн барилдаан өнөөдрөөс эхэлнэ  
Үзсэн: 939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй