
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж АНУ-д оршин сууж буй Монголчуудтай уулзалт зохион байгуулжээ.
Тэр үеэр Чикаго хотод амьдарч буй Монгол иргэд "Америк дахь Монголчуудын соёл боловсролын төв" байгуулахаа хэлэхэд тэрбээр сэтгэлийн хандив өргөжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Шинэ оны эхэнд АНУ-ын Чикаго хотноо ажиллаж амьдарч байгаа элэг нэгт Монголчуудтайгаа нэгэн үдэш хамтдаа сууж уулзалт зохион байгуулсан юм. Чикаго хотноо 10 мянга гаруй Монголчууд амьдардаг юм байна. Дэлхийн улс болгоноос ирсэн иргэд өөрсдийн ёс заншил хэл соёлоо хадгалан, нийтлэг эрх ашгаа дээдлэн амьдардаг. Түүнтэй нэгэн ажлыг миний бие сонсон таашааж, сэтгэлийн өглөг өргөн Америк дахь Монголчуудын соёл боловсролын төв удахгүй сүндэрлэн босно гэдэг итгэж нэмэр хандив өргөвөө. Бид уугуул суугуулаа хамгийн дээдээр мэдэж байх ёстой гэж боддог! Америкийн Монголчуудын гурав дахь үе одоо ухаан орж байна. Бид үргэлж эх орноо хайрлан дээдэлж Монгол эх орныхоо талаарх мэдлэг хэл соёлоо ирээдүйн Монголчууддаа танин ойлгуулахгүй бол болохгүй ээ! Хоцорлоо!!! Энэхүү санаачлагыг гарган ажиллаж байгаа эрхэм найз Gandelger Batjargal ажилд нь амжилт хүсье! Агуу түүхтэй улсын иргэд бид үр хойчдоо үлдээх түүх, хэл соёлоо түгээх нь бид бүгдийн үүрэг мөн бөлгөө! Нийт Америкийн Монголчууддаа ирж буй шороон гахай жилийн сар шинийн мэнд хүргэе! Сар шинэдээ сайхан шинэлээрэй" хэмээсэн байна.

Д.Дагвадорж АНУ-д оршин сууж буй Монголчуудтай уулзаж, хандив өргөжээ | ||
Үзсэн: 1478 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.