Уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, францын талаас тус улсын Европ, гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын Ерөнхий захирал Тиери Матү нар даргалж, Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр, Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин нарын албаны хүмүүс оролцов.
Энэхүү уулзалтаар хоёр орны салбар бүрийн хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн бөгөөд ялангуяа хоёр орны дипломат харилцааны түвшинг ахиулах, уул уурхай, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, энэ салбар дахь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд хоёр талын төр, засаг харилцан анхаарч ажиллах нь чухал болохыг онцлон тэмдэглэв. Хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг Францад туршлага судлуулах айлчлалыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтов.
ур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр олон улсын хэмжээнд идэвхтэй ажиллаж буй Франц Улсын хувьд нийслэл хот дахь агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлж, Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлд ч францын талаас тодорхой төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөөд буйг мэдээлэв. Хоёр орны Элчин сайд нар эдгээр саналуудыг ажил хэрэг болгон ажиллахаар тохиров.
Мөн аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монголд ирэх франц жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монгол Улсыг Францад сурталчлах, үүнтэй холбоотойгоор тээврийн харилцааг сайжруулах хүрээнд хоёр тал хамтран ажиллахаар тогтов.
Монгол, Францын Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов | ||
Үзсэн: 1221 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.