Шууд Chart

Хабиб Нурмагомедов, Конор МакГрегор Лас-Вегасаас өөр газар тулалдаж болно

2019-02-01 11:34:52

Хабиб Нурмагомедов, Конор МакГрегор нар олныг өдөөн турхирсан үйлдэлдээ зохих ёсны шийтгэлээ амслаа. Өнгөрсөн оны аравдугаар сард UFC 229-д тулалдсан ОХУ-ын Хабиб Нурмагомедов, Ирландын Конор МакГрегор нарыг шийтгэлээ. Невада мужийн тамирчдын зөвлөлөөс Х.Нурмагомедовт 500 мянган ам.долларын торгууль оноож, есөн сар тулалдах эрхийг нь хассан бол К.МакГрегорын эрхийг зургаан сараар цуцалж, 50 мянган “ногоон”-ы шийтгэл оногдууллаа.

Түүнчлэн, Хабибын үеэл Абубакар Нурмагомедов, багийн хамтрагч Зубаира Тухугов нарыг олон нийтийн газар зодолдсон тул тус бүр 25 мянган ам.долларын торгууль өгч, тулаан хийх эрхийг нь нэг жилээр хассан аж.

К.МакГрегорын хувьд ирэх дөрөвдүгээр сарын 6-нд эрх нь сэргэх бол Х.Нурмагомедов ирэх аравдугаар сараас шинэ тулаан хийх боломжтой юм.

Гэхдээ Хабиб дахин Лас-Вегаст тулалдахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв. Тэрбээр АНУ-д тулаан хийхээр бол Нью-Йоркийг сонгоно гэж зарласан хэрэг. Одоогоор Лас-Вегасаас өөр газар тулаан хийх эрх нь нээлттэй байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хабиб Нурмагомедов, Конор МакГрегор Лас-Вегасаас өөр газар тулалдаж болно  
Үзсэн: 2709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй