Шууд Chart

Жүжигчин С.Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэнэ

2019-02-02 08:54:29

Хошин урлагийн жүжигчин Санжаагийн Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртхээр болжээ.

Тэрбээр 1967 оны арванхоёрдугаар сарын 18-нд Улаанбаатар хотод нисгэгч Санжаасүрэнгийн ганц охин болон мэндэлсэн. Гэвч багадаа эцэг, эхээсээ өнчирч үлдэн, нагац эмээ дээрээ өссөн байна. С.Өлзийхүү санаашрамтгай, мөрөөдөмтгий, элдвийг эргэцүүлэн боддог, дуулах дуртай охин байжээ. Тэр нь жүжигчин бус эмч болохыг мөрөөдсөн гэдэг.

Тэр 1985 онд нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийг төгсөөд АУДС-д элсэхээр уралдаант шалгалтад орсон боловч тэнцээгүй тул сувилагч мэргэжлийг сонгожээ. Тэрбээр 1987 онд АУДуС-ийг “онц” дүнтэй төгсөөд Клиникийн нэгдүгээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт гавьяат эмч Г.Лхагважавын удирдлаган дор ажлын гараагаа эхэлжээ. Дуулж, хөгжимдөх авьяастай, урлаг, уран сайхны арга хэмжээнд оролцож явдаг залуухан сувилагч бүсгүй “Бүх ард түмний урлагийн наадам”-аас мөнгө, хүрэл медаль хүртэж байв. Түүнийг жүжигчний мэргэжил эзэмшихэд авьяасаас нь илүү дунд сургуулийн найз О.Энхтуулынх нь ятгалга нөлөөлсөн гэдэг.

1992 онд СУИС-ийн кино драмын факультетийг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн улаан дипломтой жүжигчин бүсгүй Үндэсний жүжгийн академик театрт жүжигчнээр хуваарилагдаж, урлагийн алтан тайзнаа хөл тавьжээ.

Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора түүний анхны "албан ёсны" дүр байсан бөгөөд түүнээс хойш В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн таранвай”, С.Маршакийн "Буудлын авхай" зэрэг 30-аад жүжиг, "Их хааны удам", “Цахилж яваа гөрөөс”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш” зэрэг 20 гаруй киноны гол болон туслах дүрд тогложээ.

Түүнчлэн хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Өнгөт инээд”-ийн уран бүтээлийг түүнгүйгээр төсөөлөшгүй. Тэрбээр “Азтай бадарчин” алтан цомын эзэн уран бүтээлч юм. Үзэгчдэд инээд бэлэглэх буянтай үйлсэд зүтгэж яваа авьяаслаг, дайчин жүжигчин юм. "Өнгөт инээд" хамтлагийнхан нэрээ сольж, шинэ инээдийг бэлэглэхээр шийдэж "Шилдэг өнгө" нэртэй болгосон бөгөөд "Дурлалын сум" нэртэй цоо шинэ киногоо үзэгчдийн хүртээл болгосон байдаг.

Харин охин Баярмаа нь жүжиглэхээс гадна загвар өмсдөг билээ.

"Өнгөт инээд" хамтлагийг үүсгэн байгуулагч, түүний хамтлагаас "Маск" продакшн бие дааж гарч ирсэн.

Хань Ц.Хүсэлбаатар нь Монгол Улсын гавьяат жүжигчин Ё.Цогийн хүү бөгөөд найруулагч мэргэжилтэй. "Шилдэг өнгө" продакшны бүх хошин урлагийн тоглолт болон дэлгэцийн бүрэн хэмжээний киног найруулсан юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жүжигчин С.Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэнэ   
Үзсэн: 6121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-04 05:40
Одоо ч урлагтаа үнэнчээр зүтгэж яваа өндөр настай ахмад жүжигчдээ баярлуулах юмсан. Тэд мөнх настай хүмүүс биш шүү дээ.
zochin [127.0.0.xxx] 2019-02-04 01:40
Миний шүтдэг жүжигчин гавьяат болсонд баяр хүргэе. Урт наслаж удаан жаргаарай.
ebee [127.0.0.xxx] 2019-02-03 10:31
hyatadin erliiz ch gesen saihan huuhen mongol huuhenuudees l hamaagui sexy ania,jinhene erchuudin sahiusan tengeruud
Зочин [127.0.0.xxx] 2019-02-03 00:29
Болиёоо баттулга ард түмэнд таалагдахгүй байна насаараа улсад хар ажил хийсэн хүн аваагүй байхад энэ авгай авдаг юу бэ? Бид нар зовж мөнгө олдог энэ авгай шиг жаргаж дээш харж мөнгө олдоггүй шүү
Цуцлах хэрэгтэй арай бишээ [127.0.0.xxx] 2019-02-03 00:27
Ёстой ХУЦВАА ХЯТАД шүү ХЯТАД үнэн
Цуцлах хэрэгтэй арай бишээ [127.0.0.xxx] 2019-02-03 00:27
Ёстой ХУЦВАА ХЯТАД шүү ХЯТАД үнэн
Таалагдахгүй бна хятад цустай жүжигчид ярьдаг [127.0.0.xxx] 2019-02-03 00:26
ЁСТОЙ БАЛАЙ ЗАВХАЙ ГЭР БҮЛ ААВ ЭЭЖ ӨВӨӨ ОХИН БҮГД САЛСАН НИЙЛСЭН БАНЗАЛ ГАРУУД ХЯТАД ДАРВААН АВГАЙ МОНГОЛ ЖТНХЭН ИРГЭН ЦУСТАЙ БИШ ШҮҮ БАТТУЛГА АНХААР ШААРДАЖ БНА БҮҮ ОЛГО
Таалагдахгүй бна хятад цустай жүжигчид ярьдаг [127.0.0.xxx] 2019-02-03 00:26
ЁСТОЙ БАЛАЙ ЗАВХАЙ ГЭР БҮЛ ААВ ЭЭЖ ӨВӨӨ ОХИН БҮГД САЛСАН НИЙЛСЭН БАНЗАЛ ГАРУУД ХЯТАД ДАРВААН АВГАЙ МОНГОЛ ЖТНХЭН ИРГЭН ЦУСТАЙ БИШ ШҮҮ БАТТУЛГА АНХААР ШААРДАЖ БНА БҮҮ ОЛГО
Зочин [127.0.0.xxx] 2019-02-02 20:04
ХОШИН ШОГИЙНХОН ДОТРОО НИЛЭЭН ЭРТ АВАХ ЁСТОЙ ЖҮЖИГЧИН ШҮҮ. ОРОЙТСОН Ч ГЭСЭН АВЧИХЛАА. ҮЗЭГЧИЙНХЭЭ ХУЬИАР МАШ ИХ ДЭМЖИЖ БАЯРЛАЖ БАЙНАА. ЭНЭ АВЪЯАСЛАГ САЙХАН БҮСГҮЙД УРАН БҮТЭЭЛИЙН УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ. ШИЛДЭГ НЬ ШҮҮ...ГОЁО ГОЁ
Д [127.0.0.xxx] 2019-02-02 16:52
Гавьятыг малд егдег болцоон

Бидэнтэй нэгдээрэй