Шууд Chart

Хабиб тулаанаа завсарлаж, хөтлөгч болно

2019-02-02 09:31:27

ОХУ-ын тулаанч, UFC-ийн хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов есөн сарын турш тэмцээнд оролцох эрхээ хасуулсан ч шинэ ажилтай болжээ.

Тодруулбал Казахстаны телевизийн "The Nomads" реалити шоуны хөтлөгчөөр ажиллах гэнэ. BNews.kz-д мэдээлснээр, Казахстаны нийслэлийн Сандыкатуский дүүрэгт ирэх тавдугаар сард тус шоуны зураг авалт эхлэх аж.

Реалити шоуны зохиогчдын мэдээлснээр, дэлхийн өнцөг булан бүрээс олимпийн аварга, тамирчид хүрэлцэн очиж, хүч чадал, тэсвэр хатуужлаа сорьдог юм байна. Мөн казах үндэстний уламжлалын талаарх мэдлэг нь чухал үүрэг гүйцэтгэх гэнэ.

Энэхүү телевизийн төсөл нь дэлхийн олон сая үзэгчийг байлдан дагуулна гэж зохион байгуулагчид мэдээлжээ. Тус реалити шоу дэлхийн 118 орны телевизийн сувгаар цацагдаж, үзэгчдийн хүртээл болох юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хабиб тулаанаа завсарлаж, хөтлөгч болно  
Үзсэн: 1151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-02 15:41
ene myyhasagyydiin sanaa gj

Бидэнтэй нэгдээрэй