Шууд Chart

Шинийн найманд ном хурна

2014-01-30 08:48:31

Шинийн найман буюу энэ 2-р сарын 7-нд ном хурна. Хурлаар нас, буян заяа, хийморь лундаа сэргээн, өвчин зовлон барцад саадыг арилгах тухайтад Сахиус тахиж даатган, буян хишгийн сан, даллага авч, заслын номууд айлдах юм байна.

Эдгээр номуудыг хурснаар нас, буян, заяа, хийморь дэлгэрч, барцад саад амирладаг аж. Тус сар шинийн хуралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил хурал даган баясагчид тасалбараа 15 мянган төгрөгөөр авах ажээ. Номын буянд даган баясах сүсэгтэн олон тавгийн идээ, даллаганы уутаа авч очих бөгөөд тусгайлан бэлдсэн заслын рашаан, утлага, даллага авах арвай будааг сүсэгтнүүдэд хүртээх юм байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Шинийн найманд ном хурна   
Үзсэн: 1391 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй