Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-01-30 09:44:17

Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 30. Пүрэв гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын битүүний өдөр. Уншигч та бүхэндээ энэ өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Л.Гүнсэн: Радио бид хоёр нас чацуу юм шүү дээ” ярилцлагыг, “Тэтгэврийн үнийг сэмхэн нэмжээ”, “Тэргүүний тариаланч, фермерүүдийг тодрууллаа”, “Осолд өртсөн гал сөнөөгчид тусламж үзүүлэв” зэрэг мэдээллийг унших боломжтой.  
 
“Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаарт “О.Чулуунбат: Оны өмнөх татварын гар мушгилт компаниудын бизнес хийх сонирхлыг байхгүй болгочихлоо” ярилцлага, “Улс халзан азарганд Дархан манлай цол олголоо”, “Сар шинийн өдрүүдэд хот хоорондын тээвэрлэлт ийм байна” зэрэг мэдээллийг онцоллоо.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Мянгат малчдын эрдэнэмандал хониороо улсад тэргүүллээ”, Төрийн өндөрлөгүүд өндөр настнуудтай золгоно”гэсэн мэдээллийг онцолжээ.
 
 “Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Н.Баатархүү: Монголчууд битүүний шөнө унтдаггүй уламжлалтай байсан”,  “ Шатахууны үнэ нэмэгдэхгүй”, “Нарантуул зах ирэх сарын 12-нд ажиллана”, “H1N1 вирусын халдвар авсан дөрвөн хүнийг тусгаарлалаа” зэрэг
мэдээллүүдийг онцолж байна.
 
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас та  “Доктор Б.Лигдэн: Парламентын түрэмгийлэл дарангуйлал болоод хувирчихлаа”, “Ц.Мөнхбаяр нарын авч явсан галт зэвсгийг дэлгэлээ”, ярилцлага, мэдээллүүдийг уншиж болох юм.
 
 “Өглөөний сонин”-оос уншигч та “Капитал банкны захирал А.Ариунболд харилцагчийн мөнгөөр тогложээ”, “Дархан аварга Д.Цэрэнтогтох: Гурван дархан аваргыг хаяж анх удаа түрүүлж байлаа”, “Өнөөдөр дугаарын хязгаарлалттай” зэрэг мэдээ, нийтлэлийг онцолж байна.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй