Шууд Chart

Өчигдөр дээрмийн хэрэг гарчээ

2014-01-30 10:43:04

Өчигдөр буюу 1 сарын 30-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 10176 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-765, 102 дугаарт-4868, 103 дугаарт-4563 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 331, түргэн тусламжийн 672, гал түймэр, гамшгаас хамгаалахын 16 дуудлага авч шийдвэрлэлээ хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

Түүнчлэн цагдаагийн байгууллагад  иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1623 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 34 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 29 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах нэг, хулгайлах долоо, дээрэмдэх  хоёр, танхайрах зургаа, зам тээврийн хэрэг 10, осол  зургаа гарч 11 хүн гэмтсэн байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өчигдөр дээрмийн хэрэг гарчээ   
Үзсэн: 1057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй