Цахим ертөнц дэх томоохон компаниуд Америкийн тусгай албадаас тавьж байсан шаардлага, хүсэлтийн талаархи зарим мэдээллийг нийтэд дэлгэх зөвшөөрлийг авчээ. Америкийн эрх баригчдын олгосон зөвшөөрлийн дагуу Google, Microsoft компаниуд л гэхэд тусгай албадаас тавьсан шаардлага хүсэлтийн тоо мөн зарим агуулгыг нь дэлгэхээр төлөвлөж байна.
Интернет дэх Америкийн компаниуд тусгайгийнхны хүсэлт шаардлагуудаас болж хэрэглэгчдийн итгэх итгэл суларч бизнес нь нурж мэдэхээр байна хэмээн гомдол мэдүүлж эхэлсэн юм. Түүгээр ч барахгүй Google, Apple, Facebook зэрэг найман томоохон компани нэгдэж мөрдөн тагнах системд өөрчлөлт, шинэчлэлт хийх бүлэг гэгчийг байгуулаад байна. Энэ дагуу тэд эрх баригчдын зөвшөөрөл авч тусгайгийнхан хэр их шахалт үзүүлдэг байсныг дэлгэхээр болж ээ. Гэхдээ интернет компаниуд эрх баригчид ямар мэдээллийг хэр хэмжээгээр цуглуулдаг болохыг мэдэхгүй одоогоор мэдэхийг ч хүсэхгүй гэдгээ илэрхийлж байгаа юм байна.
| Интернэт компаниуд тусгай албадаас тавьж байсан шаардлагыг ил болгоно | ||
| Үзсэн: 888 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.