Шууд Chart

"Бүсгүйн зурвас" уянгын драмын жүжиг ирэх гуравдугаар сарын 1-нд үзэгчдэд хүрнэ

2019-02-13 12:31:36

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны шинэ уран бүтээлийнхээ нээлтийн товыг зарлажээ. Яруу найрагч, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгсийн “Ярилцлага” хэмээх өгүүллэгээс сэдэвлэсэн "Бүсгүйн зурвас" нийгэм уянгын драмын цоо шинэ жүжгийг ирэх гуравдугаар сарын 1-нд үзэгчдэд хүрхээр болжээ.

“Бүсгүйн зурвас” жүжгийн найруулагчаар тус театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан бол бүжиг дэглээчээр Г.Ган-Очир, ассент найруулагчаар А.Чингүн, туслах найруулагчаар О.Итгэл нарын уран бүтээлчид ажилласан байна.

Шинэ жүжгийн гол дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, түүний гэргий Г.Урнаа болон Ж.Оюундарь нараас гадна жүжигчин С.Болд-Эрдэнэ, Б.Золзаяа, М.Тогтохжаргал нар тогложээ. Харин туслах дүрүүдэд Ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар болон жүжигчин Ж.Пүрэвдорж, Б.Шинэбаяр, Б.Одончимэг, Э.Тодгэрэл, Ц.Төгсбилэгт, Г.Номуун, Д.Асардарь, О.Сүххуяг, Ц.Цэлмүүн, П.Мягмарсүрэн, Ц.Анхбаяр нар тоглох гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Бүсгүйн зурвас" уянгын драмын жүжиг ирэх гуравдугаар сарын 1-нд үзэгчдэд хүрнэ  
Үзсэн: 1428 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй