Шууд Chart

ГХ-ны сайд Д.Цогтбаатар Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

2019-02-13 16:47:36

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд 2019 онд харилцан хэрэгжүүлэх өндөр, дээд хэмжээний айлчлал, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой зэрэг хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд анхаарах чиглэлүүд, мөн удахгүй болох хоёр орны Гадаад харилцааны сайд нарын уулзалтын бэлтгэл ажил зэрэг асуудлаар ярилцав.


ГХ-ны сайд Д.Цогтбаатар Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй